Пробиотикууд бол амьд бичил биетүүд бөгөөд хэрэв хангалттай хэмжээтэй бол хүний эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдэг.
Пробиотик бэлдмэлүүд нь гэдэс доторх ашигтай бактерийн хэмжээг харьцангуй богино хугацаанд нэмэгдүүлэх бөгөөд энэ нь антибиотик хэрэглэсний дараа чухал ач холбогдолтой юм. Гэхдээ үр нөлөө нь удаан үргэлжлэхгүй.
Туршилтаас харахад гаднаас нэмэлтээр ашигтай бактерийг уух нь богино хугацаанд микрофлорын тэнцвэртэй бүтцийг өөрчлөхөд хүргэдэг ба дараа нь анхдагч суурь ашигтай бактерууд давамгайлж эхлэдэг. Пробиотикуудын зарим найрлага нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүйг дурдах хэрэгтэй. Тиймээс авахаасаа өмнө эмчтэйгээ зөвлөлдөх нь маш чухал юм.
Пробиотикууд бол амьд организм тул:
Пребиотикууд нь хүний бүдүүн гэдсэнд ашигтай микрофлорийн тоо хэмжээг нэмэгдүүлж, түүний өсөлт хөгжилтийг идэвхжүүлдэг хоол хүнсний бүрэлдэхүүн хэсэг, биед шингэхгүй эслэг буюу олигосахарид юм.
Пребиотикууд нь пробиотикуудтай харьцуулахад микрофлорт илүү үр дүнтэй нөлөө үзүүлдэг.
Источник (Лавлагаа)
Р. Вокер, М.Бакли. Пробиотик микробууд: шинжлэх ухааны үндэслэл. Америкийн Микробиологийн Академийн илтгэл, 2006 он.