АТОПИК ДЕРМАТИТ (АТОПИК ЭКЗЕМ)

Атопик дерматит (атопик экзем) нь экземийн хамгийн түгээмэл хэлбэр бөгөөд арьс загатнах, улайх, хуурайших, хагарах шинж тэмдгээр илэрдэг.

Атопик экзем нь хүүхдэд ихэвчлэн тохиолддог бөгөөд анхны илэрлүүд нь нэг нас хүрэхээс өмнө үүсч оношлогдож эхэлдэг. Мөн  насанд хүрэгчдэд гэнэт илэрч болно.

Энэхүү өвчин нь удаан хугацааны (архаг) өвчин боловч зарим хүүхдүүд том болох тусам мэдэгдэхүйц сайжирч, бүрмөсөн арилах боломжтой байдаг.

Атопик дерматитын үед гэдэс-арьсны тэнхлэг дэх микробиомын өөрчлөлт:

Микробиом нь дархлааны системийг хөгжүүлэх, цусны бүлэг, цусны тогтвортой үүсэлд чухал үүрэг гүйцэтгэдэг. Микробын найрлага, үйл ажиллагааны өөрчлөлт, дисбиоз, арьс ба гэдэсний дархлааны хариу урвал өөрчлөгдөж, атопик дерматит (AD) зэрэг арьсны өвчин үүсэхтэй холбоотой байдаг.

Гэдэсний микробиом нь экземд нөлөөлдөг үү?

Гэдэсний бичил биет нь экзем үүсэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Учир нь гэдэсний бактер нь тухайн хүүхдийн амьдралын эхэн үеийн суурь дархлааг бүрдүүлэхэд оролцдог. Гэдэсний бичил биетний өөрчлөлт нь метаболит үүсэх замаар дархлааны тогтолцооны тэнцвэрт байдалд нөлөөлдөг бөгөөд энэ нь гэдсэнд өөр төрлийн ашиггүй микробиом байгаа тохиолдолд үрэвсэлтэй бичил орчин үүсгэдэг. Гэдэсний бичил биетний дисбиоз нь дархлааны тогтолцооны тэнцвэргүй байдалтай хавсарч насанд хүртэл үргэлжилж болно.

Экзем нь гэдэсний хориг байдал алдагдах мөн дархлааны хариу урвал гэсэн 2 үндсэн биологийн замыг хамарсан эмнэлзүйн нийтлэг илрэл гэж үзэж болох юм.

Гэдэсний хамгаалах хориг алдагдал нь микробиомын дисбиозтой нягт холбоотой байдаг. Гэдэсний хамгаалах хоригийн алдагдал нь экземны дархлааны хариу урвалын шалтгаан байж болох юм.

Хэтийн төлөв

Гэдэс, арьсны микробиомын гүйцэтгэсэн үүргүүдийг саяхан дахин судалж үзсэн бөгөөд олон тооны нотолгоонууд хост-микробиомын харилцан үйлчлэл нь экземийн ерөнхий байдлыг тодорхойлж болохыг баталж эхлэж байна.