ШАХМАЛД АГУУЛАГДАХ ГОО ҮЗЭСГЭЛЭН

4674

Арьсны эрүүл мэндэд нөлөөлдөг гол хүчин зүйл бол хоол боловсруулах эрхтэн хэмээн эрдэмтэн судлаач болон арьсны эмч нар үзэж байна. Гэдэс доторх хорт бодисын хуримтлал, гэдэсний бичил биетний тэнцвэрт байдал алдагдах нь арьсны эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлдэг.

Арьс яагаад асуудалд ордог вэ?

Бидний амьдралд тохиолддог янз бүрийн сөрөг хүчин зүйлсийн нөлөөгөөр эрүүл мэнд, гоо сайхан өөрчлөгдөж хувьсаж байдаг. Тэдгээрийн нэг хэсэг нь хүний амьдралын хэв маяг, зуршил (архи, тамхи никотин, хатаасан болон нийлэг бүтээгдэхүүн, эм, антибиотик гэх мэт), мөн хүрээлэн буй орчноос (агаарын бохирдол, орчны бохирдол, стресс г.м) хамааралтай байдаг. Эдгээр хүчин зүйлс гэдэсний ашигтай микрофлорт сөргөөр нөлөөлж, эмгэг төрүүлэгч бактерийг илүү ургах боломжийг олгодог.  Ингэснээр бидний арьсанд сөрөг нөлөөллүүд гарч эхэлнэ.

Гоо сайхны нэмэлт тэжээл

Лактофильтрум бол пребиотик (лактулоз) ба сорбент (лигнин) агуулсан хоёр бүрэлдэхүүн хэсэгтэй өвөрмөц бэлдмэл юм. Гидролизийн лигнин нь ургамлын эсийн хананаас гаргаж авсан байгалийн гаралтай хоргүйжүүлэх үйлчилгээтэй. Лигнин нь гэдэсний замаас гарч буй хорт бодис, метаболит, харшил үүсгэгч бодисыг өөртөө шингээх бөгөөд бидний биеэс 24 цагийн дотор ямар нэг өөрчлөлтөнд оролгүйгээр хортой бодисыг өөртөө шингээж биеэс авч гадагшлуулдаг.

Лактофильтрумын хоёрдахь бүрэлдэхүүн хэсэг нь лактулоз бөгөөд галактоз болон фруктоз хэлэбэртэй галактофруктоз юм. Лактулозыг бидний гэдэс доторх ашигтай бактериудыг хооллож, тэдний өсөлтийг дэмжиж өгдөг бөгөөд үүнийг бифидоген нөлөө гэж нэрлэдэг. Эдгээр ашигтай бактериудын өсөлт нь хүний эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай богино хугацааны гинжин хэлхээний өөх тосны хүчлүүдийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлдэг бөгөөд эдгээр нь бүдүүн гэдэсний хүчиллэгийг зохицуулж, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй байдаг.

Судалгаа

Лактофильтрумын арьсны чанар / нөхцөл байдалд үзүүлэх нөлөөллийг үнэлэх өвөрмөц судалгааг Москвагийн бүс нутгийн эрдэм шинжилгээ, клиникийн хүрээлэнгийн Арьс, бэлгийн замын өвчин болон арьсны хавдар судлалын факультетэд (Дератовенерологи ба дерматононкологийн тэнхим) явуулсан.

Энэхүү судалгааг гучин (30) сайн дурын ажилтнууд (25-27 насны эмэгтэйчүүд) дээр явуулсан бөгөөд Lactofiltrum болон хяналтын бүлэгтэй туршилт судалгааны дараах болон нэмэлт тэжээл уухаас өмнөх Staphylococcus Aureus-ийн хэмжээг харьцуулсан болно.

Лактофильтрум уусан туршилтын бүлэгт арьсан дээрх стафилококкийн тоо эрс буурч, тухайн микробиом хэвийн болсон нь арьсны хамгаалалтын механизм сайжирсныг харуулж байна. Харин хяналтын бүлэгт өөрчлөлт ороогүй байна.