“Хүний арьс нь дотор эрхтний толь бөгөөд эрүүл мэндийн асуудлууд арьсаар дамжин нүдэнд харагдаж байдаг. Тиймээс зөвхөн арьс арчилгаа хийх нь хангалттай биш хэмээн 20 гаруй жилийн туршлагатай арьсны эмч Светлана Гнатюк зөвлөсөн байна.
Хүний дотор биед асуудал байгаа тохиолдолд ямар ч үнэтэй сайн гэсэн тоснууд үр дүн өгөхгүй!
Франц бүсгүйчүүд: Та өөрийн хамрын хэлбэр эсвэл хөхний хэмжээндээ дургүй байж болно. Таныг хамгийн муухай болгож харагдуулах зүйл бол таны арьс гэж хэлдэг. Франц бүсгүйчүүдийн туйлын зөв! Арьс нь бидний гоо сайхныг илтгэхээс гадна дотоод эрүүл мэндийн тусгал болж байдаг. Эрүүл өнгөлөг арьстай байхад зөвхөн гаднаас нь бүтээгдэхүүн хэрэглэх хангалтгүй.
Хатагтай Гнатюк хэлэхдээ бидний арьс улирал тутамд өөрчлөгдөж байдаг. Энэ нь бидний арьсны эрүүл мэндэд хэр нөлөөтэй байдаг вэ?
Улирал өөрчилөгдөх үед биед стресс үүсэх ба энэ нь температурын өөрчлөлт, хоол тэжээлийн өөрчлөлт, нарны тусгал гэх мэт өөрчлөлтүүдэд зохицож өөрчлөгдөж эхлэдэг. Энэхүү үйл ажиллагаанд дотоод шүүрэл, мэдрэл, хоол боловсруулах эрхтэн тогтолцоо гэх мэт системүүд нэгдэж хамтран дасан зохицоно. Сэрүүний улиралд температур буурч хүйтрэхэд арьс, үс, хумсанд очих цусны судас нарийсч эдүүдэд очих тэжээл багасна. Цусны эргэлт багассанаар арьс загатнах, хуурайшиж гуужих, өнгөө алдах зэрэг шинжүүд гарч эхлэнэ.
Энэ үед хоол хүнсээ өөрчлөхөд арьсанд маш хүчтэй нөлөө үзүүлнэ. Хүйтний улиралд илүү их дулаан үүсгэх илчлэг авах зорилгоор хоолны дуршил нэмэгдэж, илүү тослог, уургаар баялаг махан хоол иддэг.
Та хоол боловсруулах систем нь арьсны эрүүл мэндтэй хүчтэй хамааралтай гэж боддог уу?
Эргэлзэх хэрэггүй! Бидний арьс нь дотор эрхтний толь буюу дотоод эрүүл мэнд муу, асуудалтай бол арьсан дээр илэрч гардаг гэсэн хэллэг байдаг. Арьс болон хоол боловсруулах замын эдүүд нь ураг болж бүрэлдэх үеэс эхлэн нэг давхаргаас үүсч эхэлдэг ба энэ нь бидний бие эрхтэн анх үүссэн цагаас хоорондоо холбоотой болохыг илтгэж байна. Гэдэсний үйл ажиллагааны алдагдал нь батга, арьсны харшлын тууралт, сэвх нөсөөжилт буюу пигментаци болон бусад асуудлуудыг өдөөж болно. Урвалын хэлбэр нь янз бүрийн хүчин зүйлээс хамаардаг: генетикийн урьдал нөхцөл, хувь хүний өвөрмөц онцлог шинж чанар, амьдралын хэв маяг гэх мэт. Арьс бол бидний зүрх, ходоод гэх мэт бие даасан өөр нэгэн томоохон эрхтэн гэдгийг ойлгох нь маш чухал юм. Арьс өвчилсөн бол заавал дотор эрхтэн өвчилсөн байх албагүй! Арьс мөн бие дааж өөрөө өвчилж болно гэдгийг мартаж болохгүй!
Арьсанд онцгой хор хөнөөл учруулж болзошгүй хүнсний бүтээгдэхүүн байдаг уу?
Нүүрс ус, цардуултай хоол, чихэр, согтууруулах ундааны хэт их хэрэглээ нь гэдэс дотрыг исгэх процессыг өдөөж болно. Энэ нь хоол хүнсний хэвийн боловсруулалтыг саатуулж, шим тэжээлийн шингээлтийг алдагдуулж болзошгүй юм.
Энэ асуудлыг яаж шийдэх вэ?
Хувь хүн бүрт зориулсан зөвлөмжүүд байдаг. Эмчилгээгээ сонгохоосоо өмнө үйлчлүүлэгчдээсээ хоолны дэглэмийн талаар, мөн хоол боловсруулах эрхтний хямрал, хоол боловсруулах эрхтний хямралтай холбоотой асуудал байгаа эсэхийг асуудаг. Жишээлбэл, тухайн хүн тослог хоол идэж, эсвэл ямар нэгэн онцгой хоол идэхэд арьс нь тууралттай хариу үйлдэл үзүүлж болно. Эдгээр тохиолдолд гоо сайхны хэд хэдэн процедур, хоргүйжүүлэх эмчилгээ хийхэд хангалттай байж болох юм.
Бидэнд яагаад сорбент буюу хор шингээгчийг хэрэглэх хэрэгтэй талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү?
Сорбент буюу шингээгч бодисыг олон жилийн өмнөөс гоо сайхны салбарт ашиглаж ирсэн. Эрт дээр үед хүмүүс эрүүл арьстай болохыг хүсвэл эхлээд эрүүл мэндэд хүндээр тусдаг хорт бодисоос биеэ цэвэрлэх хэрэгтэй гэдгийг мэддэг байсан. Тиймээс хамгийн үнэтэй, сайн бүтээгдэхүүнээр арьс арчилгаагаа хийсэн ч гэсэн хангалттай үр дүн гарахгүй байж болох юм. Орчин үед зарим эмнэлгүүд хоол боловсруулах зам, цус, элэг, бүх биеийг цэвэрлэх аргуудыг ашиглаж эхлэж байгаа. Хэрэв та гэртээ хөнгөн хоргүйжүүлэх хэрэгтэй бол сорбентууд илүү тохиромжтой. Би өвчтөнүүддээ биеийг хоргүйжүүлэх бодистой мөн микробиомын нэмэгдүүлэгч пребиотиктай хослуулсан бүтээгдэхүүнийг сонгохыг зөвлөдөг. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь зөвхөн цэвэрлээд зогсохгүй бидний гэдэсний микробиомыг буюу ашигтай бактерийг тэнцвэржүүлж, дархлааг бэхжүүлэхэд тусалдаг давуу талтай байдаг. Ийм найрлагатай бэлдмэлд Лактофилтрум ордог.
Сорбентууд нь харшлын тууралтанд үр дүнтэй юу?
Маш үр дүнтэй, би яагаад гэдгийг нь тайлбарлая. Шууд болон хожуу хэлбэрийн харшлын урвал гэсэн үндсэн харшлын төрлүүд байдаг. Зарим хүмүүс миксроскопоор л харагдах маш бага хэмжээтэй бүтээгдэхүүнд анафилаксийн шок буюу шууд харшлын хүчтэй хариу үйлдэл үзүүлдэг. Энэ тохиолдолд эмнэлгийн яаралтай тусламж шаардлагатай байдаг. Эдгээр хүмүүс нь насан туршдаа харшил үүсгэгчтэй ойртож харьцахаас зайлсхийх ёстой. Гэхдээ бидний биед зарим бодис хуримтлагдаж их хэмжээнд хүрэхэд чонон хөрвөс, загатнах, арьсны тууралт, багтраа хэлбэрээр илэрдэг хожуу хэлбэрийн хариу урвал бас байдаг. Энэ тохиолдолд сорбент нь эмчилгээний ач тустай байдаг.
Зөвлөмж өгөх тодорхой хоолны дэглэм байна уу?
Эрүүл хооллолтын үндсэн дүрмүүд байдаг бөгөөд арьсны төрөл, эрүүл мэндийн байдлаас үл хамаарч бүх хүмүүс дагаж мөрдөх ёстой хамгийн гол анхаарах зүйлс: шарсан, хуурсан, тослог хоол, чихэр зэргээс зайлсхийх. Илүү их эслэг, жимс, хүнсний ногоо хэрэглэх нь зүйтэй. Бид тэнцвэртэй хооллолтыг чухал авч үздэг. Хэт нарийн тусгай хоолны дэглэм нь сөрөг үр дагаварт хүргэж болзошгүй юм. Түүнчлэн тамхи татах, хэвийн бус дутуу нойртой байх, стресс бухимдал зэрэг нь арьсанд сөрөг нөлөө үзүүлдэг. Бидний хамгийн гол зорилго бол амьдралынхаа чанарыг бүхэлд нь сайжруулах явдал юм.
Та ямар гоо сайхны процедур хийхийг зөвлөж байна вэ?
Арьс амьсгалах шаардлагатай тул гаднаас цэвэрлэх зайлшгүй шаардлагатай. Арьсаа сайтар цэвэрлэж өгсөнөөр арьс маань чийгшүүлэгч тос бусад бүтээгдэхүүн хэрэглэхэд маш сайн хүлээж авч шингээж боломжтой болно. Ферментийн аргаар гуужуулах эсвэл жимсний хүчил – AHA, BHA, азелайны хүчил, серум хэрэглэхийг зөвлөж байна. Ийм зөөлөн гуужуулагчууд нь тааламжтай бөгөөд өвдөлтгүй байдаг.
Өдөр бүр арьсаа цэвэрлэхээ мартуузай, хэзээ ч нүүрний будагтайгаа унтаж болохгүй. Миний үйлчлүүлэгчдээс асуудаг цорын ганц зүйл бол нүүрээ хэзээ ч, ямар ч тохиолдолд гарын савангаар угааж болохгүй. Гель, тусгай сүү, хөөс хэрэглэж хатуу савангаас шууд татгалзах хэрэгтэй.
Зөв цэвэрлэсний дараа арьсаа хамгаалж, чийгшүүлэх хэрэгтэй. Энэ зорилгоор нас, арьсны онцлогт тохирсон тэжээлийн тос хэрэглээрэй.
Хатагтай Гнатюкын өдөр тутмын арьс арчилагааны зөвлөгөө.
Сайн унтаж амрах! Хэрэв та тамхи татдаг бол тамхинаас гарах хэрэгтэй. Тамхи маш их хор нөлөөтэй гэдгийг бид бүгд мэдэж байгаа түүний дотор никотин нь арьсанд хамгийн хортой бодис юм.